Албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нийслэлээс дэмжин ажиллана

p1aseio4abs58ndp1uui15ihfhu2

Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын тогоолын дагуу нийслэлийн агентлагуудын бүтэц, орон тоог баталсан захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Тус захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн нийслэлийн өмч хөрөнгийн бүртгэлийн ажлыг тодорхой болгож улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжаар бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ялангуяа цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох газруудад даалгалаа. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулах талаар гаргаж байгаа санал санаачилгыг  нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллана гэсэн юм.

Гэхдээ зөвхөн цэцэрлэг нээх зөвшөөрөл өгөөд зогсох биш, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхэл хяналт тавьж ажиллах хэрэгтэйг онцгойлон анхааруулллаа. Хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөж, бэртэх, гэмтэх, амь насаа алдах харамсалтай тохиолдол буурахгүй байгаа учраас хичээл эхлэх, тарах цагуудад хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын ажлууд хийх хэрэгтэй байгааг Замын цагдаагийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …