“Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон гүйлтэнд онцгой байдлын албаны тамирчид оролцож хоёрдугаар байр эзэлжээ

20160912_124017-768x5762x

“Ахиллис” ОУБ, Ариг банкнаас хамтран зохион байгуулсан “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон хандивын гүйлтийн уралдаан өнгөрөгч бямба, ням гарагт нийслэл хотноо боллоо.Нийт 320 байгууллагын 3000 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон тус уралдаанд Онцгой байдлын байгууллагаас 25 тамирчин оролцож багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна.

20160912_123933-768x5762x

Дасгалжуулагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Э.Ууганбаяр ажилласан бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Ч.Мөнхжаргал хоёр төрөлд алт, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ариунжаргал алт, НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Тэмүүжин хоёр төрөлд мөнгө, хүрэл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч П.Даваадорж хүрэл, Аврах тусгай ангийн нисэх төхөөрөмжийн нисгэгч, ахлах ахлагч Б.Ганзориг хүрэл медалийг тус тус хүртжээ.

Онцгой байдлын албаны хөнгөн атлетикийн тамирчдын хувьд Хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцон 2014, 2015 онд  3 дугаар, 2016 онд 1 дүгээр байрыг эзлэн түрүүлж байсан юм. Энэ удаагийн “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон хандивын гүйлтийн уралдаанд хүчний байгууллагуудаас “Хилчин” спорт хороо 1 дүгээр,  “Алдар” биеийн тамирын спорт хороо 3 дугаар байр эзэлжээ.

ОБЕГ

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …