Стандартчилал, хэмжил зүйн газар болон Их Британийн Стандартын Байгууллага (BSI) хамтран Төрийн байгууллагуудыг оролцуулсан “Сайн засаглалд олон улсын стандартыг хэрэглэх нь” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.
Засгийн газрын 2008 оны 265-р тогтоолоор “Төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан байдаг.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, бусад төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэн тэргүүнд ISO 9001 зэрэг менежментийн стандартуудыг хэрэгжүүлэх шаардлагыг Монгол Улсын үндэсний бодлого болгон тодорхойлсноор олон байгууллага 2017 оныг байгууллагынхаа удирдлагад энэхүү стандартыг нэвтрүүлж жинхэнэ ёсоор дэлхийн байгууллага болж глобалчлагдах зорилт дэвшүүлж байгаа билээ.
Тус семинарт ,
-“Менежментийн тогтолцооны стандартууд”- Улс орны үйлдвэрлэл ба эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол. Монгол улсын дэлхийд гарах гарц болох нь”
-“Менежментийн тогтолцооны стандартуудын шинэчлэгдсэн хувилбарын шаардлагууд, интеграцчилал” зэрэг сэдвээр /Олон улсын стандартын байгууллага (ISO)-ийн техникийн хорооны нарийн бичгийн дарга Чарльз Корри/ ,
-“Монгол улсын үндэсний чанарын бодлого, менежментийн тогтолцооны стандартуудын хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр /СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг/
-“Менежментийн тогтолцооны стандартуудыг дэлхийн бусад орны Засгийн газар хэрэгжүүлж байгаа туршлага” сэдвээр /BSI Олон улсын стандартын байгууллага, Владимр Якубов/ тус тус илтгэл тавьжээ.
СХЗГ