Тайм-сквер гудамжинд үнсэлцэж буй алдарт зургийн эзэн эмэгтэй нас баржээ

ХХ зууны алдарт зургуудын нэгний гол баатар болох эмэгтэй Грета Фридман 92 насандаа Вирджиний дэх өөрийн гэртээ  нас баржээ хэмээн түүний гэр бүлийхэн мэдэгдсэн байна.  Түүнийг Тайм-сквер гудамжны голд усан цэрэгтэй дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг тэмдэглэх баярын үеэр үнсэлдэж авахуулсан зураг байгаагүй бол дэлхий нийтээр түүнийг мэдэхгүй байсан биз.

 44

Гретиг түүний нөхөр болох 1998 онд өөд болсон Мишей Фридманы дэргэд Арлингтоны оршуулгын газар нутаглуулах юм. Тэд Жошуа ба Мара хэмээх хоёр хүүхэд хоёр ач хүүтэй юм байна.

LIFE сэтгүүлийн гэрэл зурагчин Альфредом Эйзенштадын 1945 оны наймдугаар сарын 14-нд авсан энэхүү зургаар Грета Фридман ба усан цэрэг Жоржа Мэндос нар олон арван жил жинхэнэ хосууд гэж хүмүүст ойлгогдож явжээ. Усан цэрэг Жоржа Мендос одоо 93 настай АНУ-ын Род-Айленде хотод энх тунх амьдарч байна.

56

Грета Фридманы хүү Жошуа хэлэхдээ: Энэхүү санаандгүй үнсэж буй зургаас хойш миний ээж Жорж Мендос хоёр бүх насаараа нөхөрлөсөн юм. Ээж энэхүү явдлаа үргэлж хүндэлж дурсдаг байсан. Тухайн үед би Жоржоос ямар нэг муу зүйл анзааргүй чин сэтгэлээсээ л болоод өнгөрсөн зүйл гэж ярьж байжээ. Хүүгийнх хэлсэнээр Жорж, Грета хоёр 1980 оны үед дахин уулзалдсан бөгөөд тэр үеэс хойш байнга холбоотой байж зул сарын баяраар бие биедээ ил захидал явуулдаг байжээ.

57

Дээрх зураг дээр  Жорж Мендос

Энэхүү зураг дээр жинхэнээсээ хайртай хосууд гэдэгт олон хүмүүс итгэж явдаг. Тэр тусмаа 2012 онд хэвлэгдсэн The Kissing Sailor: The Mystery Behind the Photo that Ended World War II («үнсэж буй усан цэрэг: Дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг баталсан зургийн нууц »), гэдэг номонд зураг дээрх хоёр хос бол Фридман болон Мендоса мөн юм гэдгийг баталжээ.

Орчуулсан: Т.Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …