БСШУС-ын сайд Ж.Батсуурь АНУ-ын элчин сайд хатагтай Женифер Зимдалыг хүлээн авч уулзлаа

img_6133

Тэд боловсролын салбарт тулгамдаж буй хүүхдийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар баримтлах бодлогыг хэлэлцсэн юм. Харин АНУ-ын Элчин сайдын яамнаас дээрх ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн АНУ-ын болон Монгол Улсын их дээд сургуулиуд хамтран ажиллах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар  санал бодлоо солилцов.

img_6145

АНУ-ын талаас нийслэл болон орон нутагт цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх талаар  онцгой анхаарч,  хөрөнгө оруулалт хийх боломж байгааг илэрхийллээ. Уулзалтад БСШУС-ын сайд Ж.Батсуурь, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал, АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Милановски Кензие болон холбогдох албаны хүмүүс  оролцсон юм.

img_6172
ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …