ХУД-ийн 8, 10, 12, 14-р хорооны иргэд “ЭКО ХҮНСНИЙ НОГОО НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т амжилттай оролцлоо

2d69b27ae5d55cd71bc8168d8616a295

АДРА Монгол Олон Улсын Байгууллага нь 1994 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба “Хүнсний аюулгүй байдал хөтөлбөр”-ийн хүрээнд АДРА-Канад Олон Улсын байгууллага болон Канадын Хүнс, үр тарианы банктай хамтран Улаанбаатар хотын 5 дүүргийн захын гэр хорооллын иргэдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэг. Энэ ажлын нэг болох өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж, гэр бүлийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн орлого болон амьжиргаагаа сайжруулах, хотын иргэдийг эрүүл чанартай хүнсний ногоогоор хангахад чиглэгдсэн “Өрхийн тогтвортой тариалан” төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

d51c195b63ff105b4590a3c5aed09799

Уг төсөлд Хан-Уул, Чингэлтэй, Сонгино Хайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хорооллын хорин хорооны нийт 1100 өрхийн төлөөлөл хамрагдаж, төслийн үр шимийг хүртэж байгаагаас Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 14 дүгээр хорооны 220 өрх хамрагдаж байна.

Дээрх төсөлд хамрагдсан иргэд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тусгаар Тогтнолын талбайд “ЭКО ХҮНСНИЙ НОГОО НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 14-р хорооны өөртөө туслах бүлгийн гишүүд ургацын дээжээрээ 4 дэх жилдээ амжилттай оролцлоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …