Их Британийн уулчин, 53 настай С.Нэш Архангай аймгийн Хангай сумын нутагт Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан талаар бид өмнө нь мэдээллэсэн. Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр энэ хэрэгтэй холбоотойгоор дахин мэдээлэл хийлээ.
Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн хэлтэс хамтран уг хэргийг шалгажсэжигтэн этгээдийг саатуулсан байна. Сэжиглэгдэн шалгагдаж буй Архангай аймгийн харъяат 1981 онд төрсөн 34 настай эрэгтэй “Г” гэгч нь 2014 онд эрүүгийн хуулийн гэмт хэрэгт шалгагдаж байсан бол 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145, 147.1 гэсэн гэмт хэрэг үйлдэн нэг жилийн тэнэсэн авч байжээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Сэжигтэн тэнэсэнтэй байх хугацаандаа уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Хохирогчийн биеэс алдсан бичиг баримт болон онгоцны тийзэд нотлох баримтыг устгах гэж байсныг хураан авлаа. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна” гэв.