Бидний өдөр тутамд өргөн хэрэглэгддэг хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гэртээ болон ажлын байрандаа өдөр бүр, шинээр нь хүргүүлэн авч цаг болон зардлаа хэмнэх боломжтой боллоо.
Ийнхүү Монголд анх удаа өргөн цар хүрээг хамарсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хүргэлтийн онлайн худалдааг нэвтрүүлсэн “Түмэн Учрал” дэлгүүрийн талаар Ерөнхий менежер Ч.Батжаргалаас тодруулснаа хүргэж байна.
-“Түмэн Учрал” гэж юу вэ?
“Түмэн-Учрал” урт хугацааны хөтөлбөр нь найман нэрийн хэрэгцээт барааг өдөр бүр шинээр нь таны гэрт болон ажлын байранд түргэн шуурхай, мэргэжлийн хамт олон Улаанбаатар хотын хүрээнд захиалгын дагуу зах зээлийн үнээр танд хүрч үйлчлэх цогц үйлчилгээ юм.
-“Түмэн Учрал” онлайн дэлгүүр хэзээнээс үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Бэлтгэл ажил эртнээс эхэлсэн л дээ. Харин өнгөрсөн зургадугаар сараас илүү эрчимтэй ажиллаж, өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлэхээр болоод байгаа юм. Мэдээж шинэ юм эхэлж байгаа болохоор бэлтгэх зүйл их байлаа. Ингээд өнөөдрөөс дэлгүүрийн маань 30 гаруй ажилтан хэрэглэгч таны хүссэн газарт, хүссэн хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд бэлэн боллоо.
-Захилгыг яаж өгөх вэ. Эрүүл амьдрал, эрүүл хүнсийг эрхэмлэх болсон хотынхонд та бүхэн ямар бараа бүтээгдэхүүнийг санал болгож байна вэ?
-Манай 77040404 дугаарын утсанд захиалгаа өгч болно. Мөн www.tumenuchral.mn сайтад хандахад оператор туслах болно. Та бүхэн ч ороод хараарай. Бид Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллаж байгаа. Тиймээс манай нөөцийн ихэнхи хувийг үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Итгэлтэй түншүүд болох 20 гаруй үндэсний томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Бидний эрхэм зорилго эрүүл хүнсийг, шинээр нь хэрэглэгчийн гарт хурдан шуурхай, зах зээлийн үнээр хүргэх юм. Энэ үйлчилгээг л хэрэглэгчдэд санал болгож байна даа.
-Монголчууд бид өдөр тутмын амьдралдаа мах, ногоог илүүтэй хэрэглэдэг. Жишээ нь эдгээрийг хаанаас нийлүүлж байна вэ?
-Сайтын маань цэсэнд мах гэхэд хонь, ямаа, үхэр, адуу, тахиа, хиам зайдас, бууз банш гээд хуваагдаад явах жишээтэй. Хонь, ямаа, үхэр, адууны махаа Төв аймгаас авч байна. Харин хүнсний ногооны тухайд Сэлэнгэ аймгийн тариаланчид нийлүүлдэг. Бид малчид болон тариаланчидтай шууд нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг тул үнийн хөөрөгдөлд автахгүй байх бодлого барин ажиллаж байна.
Хэрэглэгч танд цаг завыг тань хэмнээд зах зээлийн үнэ ханшаар нь хүссэн газарт тань хүргээд өгье л дөө. Энэ л бидний хүсч байгаа зүйл. Хэрэглэгчид маань ч сайхан хүлээж авах болов уу.
-Захиалагчид хүргэлтийн мөнгө төлөх үү? Ер нь үнийн хувьд ямар бодлого барьж байгаа вэ?
-Бид 20 мянган төгрөгөөс дээш худалдан авалтанд хаана ч хүргэж өгч болно. Манай бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнэ ханшаас зөрүүгүй л дээ. Тухайлбал төмс зах дээр кг нь 500 ₮ бол “Түмэн Учрал”-д ч мөн адил байх юм. Бид аль болох зах зээлийн доод ханшаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилго тавьсан.
-Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа байх уу?
-Үгүй ээ. Өөр бараа байлгүй яахав. Манайд Орос, Германд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ч бас бий. Ер нь бол хүний хэрэгцээ цөм бүрэн байгаасай гэж хүсч байна.
Энд нэмж сонирхуулахад багцын худалдааг явуулахаар зэхсэн. Үүнээс цухас дурдахад: ахуйн хэрэглээний багц, хоолны багц, оффис багц гэхчилэн өөр өөрийн онцлогтой багцын худалдааг хийнэ. Илүү ойлгомжтой болгох үүднээс хоолны багцыг сонирхуулъя. Хэрвээ захиалагч пицца хийх гэж бол пиццанд орох бүх хүнсний бүтээгдэхүүнүүд энэ багцад багтана.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сайхан ажлыг эхлүүлж байгаа та бүхэнд БАЯРЛАЛАА. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. Та бүхний ч ажил үйлсэд амжилт хүсье. Хэрэглэгчдийн маань хүсэлт бидэнд хамгийн эрхэм. Манай операторууд өглөөний 8:00 цагаас 24:00 цаг хүртэл захиалга хүлээн авч, гэрт тань хүргэж өгөхөд бэлэн байна. Та манай дэлгүүрийг сонгосноор
· ЗАРДЛАА ТӨЛӨВЛӨДӨГ : Та өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг сонгон манайд захиалга өгснөөр дэлгүүрээс худалдан авалт хийхдээ гаргадаг гэнэтийн сонголтоос зайлсхийх боломжтой
· ӨРХИЙН ТӨСӨВ ЗОХИОДОГ : Та өөрийн өрхийн сарын хэрэглээг зөв тодорхойлон манай байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлснээр тухайн сарын орлого, зардлаа хянах боломжтой болно.
· ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОДОГ : Та дэлгүүрийн лангуунаас бараа бүтээгдэхүүн сонгох, түүнийг худалдан авахаар явах, гэнэтийн зардлаас татгалзан мөнгөн хуримтлал үүсгэн ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжтой болно.
· ХАЙРТАЙ ХҮМҮҮСДЭЭ САНАА ТАВЬДАГ : Та өөрийн дотны аав, ээж, хамаатан садан, найз нөхөддөө гэнэтийн бэлэг барих, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг захиалан өгөх боломжийг бид СОНГООД, ЗАЛГААД, ХҮРГҮҮЛ үйлчилгээгээр олгож байна.
· БУСДАД ЦАГ ГАРГАДАГ, ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛДЭГ : Та замын түгжрэл, дэлгүүрийн лангуунаас бараа сонгоход зарцуулсан цагаа хайртай хүмүүсдээ зориулаарай. Бусдыг нь бид хариуцъя…
Фэйсбүүк хуудас: Түмэн Учрал
Хаяг: Баянгол дүүрэг 3-р хороо Дунд голын гудамж, Уран ган-27