БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайдыг хүлээн авч уулзав

f4e976027d0d69d2de3003c773fd6287_large

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр БНЧУ-ын  Гадаад харилцааны дэд сайд  Милослав Сташекийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНЧУ-ын гадаад харилцааны дэд сайд М.Сташек  цаг зав гарган хүлээн авч уулзаж буй  БОАЖ-ын дэд Ц.Батбаярт талархал илэрхийлж амжилт хүслээ.

Тэрбээр хоёр улсын  байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар  байр сууриа илэрхийлж,   БНЧУ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг үр дүнтэй хэрэгжиж буйг онцоллоо.

Уг төслийн хүрээнд БНЧУ-д ойн мэргэжилтнүүдийг сургах, модны оройгоос үр түүх сургалтыг Монголын  ойн анги, ойн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдэд зохион байгуулсан зэрэг ажлыг хийжээ. Мөн Дархан-уул аймагт  ойн  үр үржүүлгийн хоёр төвийг байгуулж, БНЧУ-ын орчин үеийн технологи ашиглан, 70 мянга гаруй нарсны тарьцыг хүлэмжид ургуулсан байна.

 БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олгож буй Хөгжлийн тусламжаар хэрэгжиж байгаа “Баруун Монголын дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төслийг ч мөн онцлон дурдлаа.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хоёр улсын хооронд байгаль орчны салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж  байгаад хувиасаа болон БОАЖ-ын  сайд Д.Оюунхоролын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Хоёр улс байгаль орчны салбарт хамтран ажиллах гэрээг 2001 онд Монгол, Чехийн   Байгаль орчны яам хооронд байгуулжээ.  Өнгөрсөн оны тавдугаар сараас    “Монгол орны ойн болон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой үр дүнтэй ажлуудыг    хийж гүйцэтгэснийг   онцоллоо. Уг төслийн хугацаа 2017 онд дуусах бөгөөд төслийн хугацааг сунгах шаардлагатайг  уламжлав. Цаашдаа ойн мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор БНЧУ-д  сургалтад хамруулах, Хөвсгөл аймагт ойн үрийн аж ахуйн цогц төвийг байгуулах, Чехийн ойн ашиглалт, арчилгаа цэвэрлэгээний технологи, техник тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах шаардлага байгааг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр тэмдэглэн хэллээ.

БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайд М.Сташек Монгол орны аялал жуулчлалын салбарыг дэлхий нийт ихээр сонирхож байгааг онцлоод цаашдаа энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаярыг Чех улсад хүрэлцэн ирэхийг хүсч, ойн гал түймэртэй тэмцэх, Монгол Улсын хойд бүсийн ойн төсөл зэрэг олон чиглэлээр санал солилцох бодолтой гэв.

Дэд сайд Ц.Батбаяр, хоёр орны ойн салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн   өргөжүүлэх  хүсэлтэйгээ илэрхийллээ гэж  БОАЖЯ-ны  Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …