“Мongoltown” компани иргэдийг хохироож байна

Интернэтээс захиалга хийж байгаа иргэдийн бараа материалыг авч ирдэг, жуучлалын компаниуд бий. Европоос хэрэгцээтэй зүйлээ захиалан авах хүсэлтэй үй олон иргэдийн дунд зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд “залилан” хийж байна гэх мэдээлэл ихээхэн гардаг. Бараагаа авч чадахгүй байх, мөнгөн дүн зөрөх, бараанд маргаан гарах, өөр бараа ирэх гэх мэт маш олон асуудал үүсдэг. Гэтэл саяхан нэгэн иргэнээс 137.57 ам.доллар авахаар нэхэмжилсэн бөгөөд үүнийг нь тайлбарлахыг шаардах, учрыг тодруулахыг оролдоход интернет захиалгын мэдээллийг устгаж, хариу өгөхөөс татгалзжээ.

Үүнийг мэдэхгүй хичнээн иргэн энэ мэт хохирогч болж байгаа бол. Цаанаасаа тах-гүй гэсэн мэдээллээр иргэн бүтээгдэхүүнийхээ үнийг интернетээр төлж байхад яагаад монголд тах нэмээд байна. Тус компани энэхүү үйлдэлдээ ямар хариу өгөх бол. Интернэт бараа захиалгын зуучлал үзүүлж байгаа тус компани 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулахдаа хичнээн иргэнд энэ мэт хохирол учруулсан бол гэдгийг хэн шалгаж, хянаж байдаг вэ.

Америкаас бараа захиалан авах хүсэлтэй олон мянган иргэнийг цаашид элдэв татвар, мөнгө нэхэн хохироохгүй гэх баталгаа байна уу. Калифорниа мужийн худалдааны тах нь тухайн барааны үнийн дүнгийн есөн хувь байдаг байхад иргэний бараанд 130 гаран доллар нэмж байгаа нь  гомдолтой байгаа юм. Цаанаас угаас тах-гүй барааг зохиомлоор тах нэмж бйагаа нь тухайн компанийн ёс зүйгүй үйлдэл юм. Үүнийг шалгадаг, хянадаг газар, холбоо, агентлаг, төрийн үйлчилгээ байвал шалгаад нэг үзээрэй.

Иргэн Б-гийн авчруулсан бараанд захиалангийн шинжтэй зүй бус татвар нэмснийг зургаар хүргье

1

2

sale-taxgui

Б.Цацралт

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …