Хог хаягдлыг багасгах зурагт хуудасны болон гэрэл зургийн уралдааны бүтээлийг авч байна

88

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,   UNIDO, gef хамтран хүүхэд залуусын дунд зурагт хуудас болон гэрэл зургийн уралдаан зарласан.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл  Хангарьд ордон 6 давхар 610 тоотод хүлээн авна.

Уралдаан зарласнаар хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчин бий болгоход хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тэргүүн байр эзэлсэн бүтээл НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтанд оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхэд Австри улсын Вена хотод өргөмжлөл гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулна.

gerel-zurag-uraldaan-3-546x3003-546x300

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …