Мэргэжлийн хяналтын ерөнхий газар уг бүтээгдэхүүнд шалгалт хийсний үр дүнд ямар нэгэн химийн бодис агуулаагүй, хүний биед гэм хоргүйг нь тогтоожээ. МХЕГ-ынхан “БНСУ Гоо сайхны салбарт мөрдөх хуультай. Шинээр мөрдөж буй уг хуульд нойтон сальфеткид тавих шалгуурыг чангатгасан. Тухайн хуулийн дагуу ногоон ууттай нойтон сальфеткийг шинжлэхэд хэт мэдрэг арьстай хүнд харшил, улайлт өгөх, загатнаж болзошгүй ариутгал халдваргүйтгэлийн бодисыг агуулсан байжээ.
Эл бодисын агууламж нь 0,0015 -аас их байвал хэрэглэсний дараа усаар угааж зайлах учиртай. Гэтэл дээрх нойтон сальфетик нь хэрэглэсний дараа усаар угаадаг бүтээгдэхүүн биш мөртлөө ариутгал халдваргүйтгэлийн бодис нь 0,007 хувийн агууламжтай гарчээ. БНСУ-д Гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мөрдөгддөг шинэчлэгдсэн хуульд ахуйн хэрэглээний нойтон салфеткийг гоо сайхны бүтээгдэхүүний ангилал руу оруулсан байна.
Иймээс л ногоон уутны савлагаатай нойтон ариун цэврийн цаасыг гоо сайхны бүтээгдэхүүний төрөлд ашиглахад эрсдэлтэй гэж БНСУ-ын хэрэглэгчийн агентлаг дүгнэсэн. Мөн БНСУ-ын Хэрэглэгчийн агентлаг ногоон уутны савлагаатай нойтон сальфеткийг хэрэглэхдээ заавар, орцыг нь сайн унших, задласнаас хойш гурван сарын дотор хэрэглэхийг иргэддээ зөвлөдөг” гэлээ.
Мөн хэрвээ хүний амь насанд халтай, хэрэглэнгүүт хордлог авдаг нь тогтоогдвол улс бүрийн хяналтын байгууллагад мэдэгддэг олон улсын мэдээллийн байгууллага ажилладаг. Энэхүү олон улсын байгууллагаар сэрэмжлүүлэг мэдээ ирүүлэнгүүт манай байгууллага анхааралдаа авч худалдаанд байгаа тухайн бүтээгдэхүүнийг шинжилж, хорт бодис агуулсан нь илэрвэл хураан, устгадаг гэлээ.