Монголчуудын урлахуй ухаан

399

Монголчуудын өвөг дээдэс 6000 гаран жилийн тэртээнээс төрөл бүрийн төмөрлөг боловсруулах, ур дарх хийх ажлыг урьд үеэсээ өвлөн авч хөгжүүлсээр байжээ. Харин Өвөг Монголчуудын МЭӨ VIII-VII зууны үеэс төмрийн хүдэр хайлуулан хэрэглэдэг болж, тэр үйлэндээ магадгүй өнөөгийн зуухны эцэг болохуйц “Бух дарах” гэдэг өвөрмөц аргыг хэрэглэдэг байв.

Бух дарах: Том зууханд хүдэр хайлан төмөр тунгааж байсан ул мөр Өмнөговь аймгийн Номгон сумын хавьцаагаас эртний сууринаас олдсон.

Ингэж нүүдэлчин монголчууд бусад түрүүлж анх төмөр боловсруулах арга ухаан сэдэж, төмөр эдлэл үйлдвэрлэж эхэлсний учир технологио сайжруулах байнгын эрэл хайгуулаараа асар том тоосгон зуух бүтээж бас илч ихтэй түлш олж авсан билээ.

Төмөрлөг хайлуулалтад эргэлт гаргасан эдгээр ололтуудыг Монголд дундад  зууны үед ирсэн Европын элч жуулчин Вильям Рүбрик нүүрс гэдэг юмыг мэдэхгүйн улмаас Монголчуудыг чулуу шатааж байна хэмээн ойлгож  тэдний нутагт шатдаг чулуу байдаг гэж бичиж үлдээжээ.

Мөн Монголчууд төмрийн хүдэр хайлуулах зуух, тулман хөөрөг зэргийг бусдаас эн түрүүнд зохион хийснээс бух дарах , бух хөөрөг, тулман хөөрөг, авдаран хөөрөг, зэрэг нь Монголын төмөрлөг боловсруулалтын хөгжлийн янз янзын үе шатанд үүссэн юм.

%d1%85%d3%a9%d3%a9%d1%80%d3%a9%d0%b3

Тэдгээрийн бух дарах-аас бусад нь цөм  хиймэл үлээгүүрийн аргаар галыг бадраан хүдэр тунгаах , төмөрлөг, төмрийг улайтган хайлуулах, ширгээх хэрэгсэлүүд байсан байна.

 Эх сурвалж:Зүрхэн нутаг танин мэдэхүйн сэтгүүлээс 2016 оны 7-р сар

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …