ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Баян-өлгий аймагт ажиллаж байна

df2cac97f0ea9613e54f9d8a1a04ae40

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон  бусад албаны хүмүүс  энэ сарын  15-наас 17-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар өрхийн эмнэлэг, Хөх хөтөл багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ажиллаж байна. Сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсож байна.

    Орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ  сайд түргэн тусламжийн автомашин, үерийн гамшигт өртсөн хүмүүст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, ЭМЯ-ны хамт олноос цуглуулсан мөнгөн хандивыг Аймгийн Засаг даргад гардуулан өглөө.

   Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг барих, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 2017 оны төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …