28-аас бага насандаа гэрлэсэн хүмүүс салах магадлал өндөр. Учир нь 28 хүрээгүй хүмүүс эсрэг хүйсний хүмүүсээ хангалттай таньж мэдээгүй байдаг гэнэ. Тиймээс гэр бүл зохиохыг хүсвэл 28 нас хүрэхийг Юта их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Залуу хүмүүсийн хувьд 28 нас нь ухаан суусан, гэрлэхэд хамгийн тохирох нас гэнэ. Юта их сургуулийн социологичид зургаан жилийн хугацаанд 15-44 насны 22 мянган хүний дунд судалгаа хийж гэрлэлт, салалтад бэлгийн амьдрал, жирэмслэлт тэргүүтэй хүчин зүйлс хэрхэн хэрхэн нөлөөлдгийг судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Судалгааны эцэст өөртөө төгс тохирох хүнийг олох, эд хөрөнгөтэй болох зэргээс илүү гэр бүлийн амьдрал амжилттай сайхан байхад 28-32 насны хооронд гэрлэх чухал нөлөөтэйг тогтоожээ. Судалгааны зургаан жилийн явцад 28-32 насандаа гэрлэсэн хосуудын дунд салалт хамгийн бага байсан байна. Учир нь энэ насандаа гэрлэсэн хүмүүс амьдралынхаа дор хаяж эхний таван жилд сэтгэл зүйн хувьд маш тогтвортой байдаг гэнэ. Судалгааг удирдсан Юта их сургуулийн эрдэмтэн Ник Уолфингер 32 наснаас хойш гэр бүл болсон бол жил тутамд салах магадлал нь таван хувиар өсдөг болохыг онцоллоо.
Учир нь 32 нас хүртлээ ганц бие явсан хүмүүс энэ амьдралын хэв маягтаа гүн гүнзгий дассан байдаг учир хүнтэй гэрлэж, гэр бүлийн харилцаанд дасан зохицоход төвөгтэй байдаг гэнэ.
Эх сурвалж: urlag.mn