Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаа байрлуулахгүй байхыг анхааруулав

9da57b0771903381great
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөлгүй самбаруудад сурталчилгаа байршуулахгүй байхыг анхааруулав.
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж, өнгө үзэмжгүй самбаруудыг эзэмшигчээр нь сэргээн засварлуулах юм. Мөн зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийн ЗДТГ-тай гэрээ байгуулах шаардлага тавих бөгөөд биелүүлээгүй тохиолдолд самбарыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх аж. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг зөвлөж байна.
ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …