Сансрын оршуулга 1990 ам.долларын үнэтэй

sansarin   Сансрын аялал, сансрын зочид буудал, сансрын лифт хэмээх үгс уран зөгнөлт хий хоосон яриа биш болжээ.

Үнэндээ зочид буудал, лифт хэмээх зүйлс нь одоохондоо зураглал тө­дийхөн зүйл байгаа бол аялалд зөвхөн баячууд л гарах боломжтой аж. Гэх­дээ тун удахгүй сансрын тойрог замд багахан мөнгөөр гарах боломж бүрджээ. Харамсалтай нь энэ нь нас барсныхаа дараа гэнэ.  “Elysium Space” ком­­­пани саяхан ердөө 1990-хэн ам.доллараар хү­ний чанд­­­­­­­­­­­­­­­рыг дэлхийн ойрол­цоох сансрын тойрогт гар­гахаар болсноо зарлалаа. Талийгаачдын ар гэ­рийнхэн сансарт хөөргөх үйл явцыг ухаалаг гар утас, планшетад суу­ри­луул­­сан тусгай цэсийн тус­ламжтайгаар ажиглаж болох юм байна.

Капсултай чандар санс­рын тойрог замд хэсэг хуга­цаанд ниссэний эцэст хурдаа алдаж, агаар мандлын зу­заан давхаргад орж ирээд шатах аж. Чандартай сав­нуудыг санс­­­­рын пуужинд бэхэлж явуу­­лахаар тө­лөв­лөөд байна. Гэхдээ 80 ширхэг капсул бүрдэж байж нэг удаа хөөрөхөөр болжээ.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …