Автобустай сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар батлагдсан хөтөлбөрийн дагуу автобустай сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд “Эрдэнэбулган” ХХК-ийн “Бөмбөгөр 1”, “Анко” ХХК-ийн “Нарантуул 2” худалдааны төвийн 120 гаруй лангуу түрээслэгчид хамрагдсан байна. Сургалтаар худалдаа үйлчилгээ, ургамал хорио цээр, мал эмнэлэгийн чиглэлээр мөрдөгдөх хууль, дүрэм журам, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл болон бүтээгдэхүүний буцаалт, татан авалтын бүртгэл хөтлөх аргачлал, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, түүнд тавигдах шаардлагууд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын горим, бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлагын талаар гүнзгийрүүлсэн ойлголтуудыг өглөө. Сургалтад оролцсон худалдаа эрхлэгчдэд гарын авлага зөвлөмж тараан ажиллав.

 

 

 

 

 

 

 

Хүнс,хөдөө аж ахуй,үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …