Манай хүлэмжийн аж ахуйг Голландын мэргэжилтэн өндрөөр үнэлжээ

14408109_1205296156208555_2143695492_o

Өнөөдөр манай оронд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид цөөнгүй нэмэгдсээр энэ чиглэлийн аж ахуй хөгжих шатандаа орж байна. Аж ахуй ч гэлтгүй, ажилсаг хичээнгүй, ногоон байгальд элэгтэй айл өрхүүд маань ч хашаандаа тарьж болох нарийн ногоо, жимс жимсгэнийг тариалан ард түмэндээ нийлүүлж байна.

            Урьд нь бид ихэнх төрлийн ногоо жимсийг ямар ч баталгаагүйгээр гаднаас оруулж хэрэглэдэг байсан бол одоо эх орныхоо хөрсөнд ургасан цэвэр органик бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэж байгаа билээ. Эх орныхоо хөрсөнд ургасан, ямар нэгэн химийн бордоо ороогүй, жинхэнэ цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ шинээр нь хүргэж ард түмэндээ эрүүл хүнсийг бэлэглэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Ногоон сор ” ХХК-иас бид энэ талаар тодруулсан юм.

Уг компани нь анх 2009 онд байгуулагдаж, 2010 оноос одоог хүртэл өвөл зуны нийлсэн 32 хүлэмжинд жимс жимсгэнэ, нарийн ногоог тарьж ургуулан хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Тус компани нь бүтээгдэхүүнээ улам сайжруулан чанаржуулах үүднээс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж хүлэмжийн аж ахуйн хөгжлөөрөө дэлхийд II –рт бичигддэг Голланд улсын мэргэжилтэн “PUM Netherlands senior expert” байгууллагын Senior expert ноён LOEK KOOP-ыг урьж 9 сарын 5-наас 9 сарын 12-ны өдрүүдийг дуустал өөрийн хүлэмжийн аж ахуйд практик дадлагын сургалт авчээ. Ингэснээрээ тэд өөрийн тариалдаг жимс жимсгэнэ буюу нарийн ногоог тариалахдаа юуг түлхүү анхаарах вэ? Мөн цаашлаад манай орны хөрс шороонд зохицон ургах жимс, нарийн ногооны үр үрсэлгээний талаар үнэтэй олон зөвлөгөө зөвлөмжийг авсан байна. Мөн манай орны нөхцөлд хүлэмжийн аж ахуйн хөгжил хэрхэн яаж явбал хурдан хөгжих талаар ч ярилцжээ. Senior expert ноён LOEK KOOP “Ногоон сор” ХХК –ны үйл ажилллагаа буюу манай орны хүлэмжийн аж ахуйн тариалалт тэр дундаа өрхийн тариалалтыг маш өндрөөр үнэлж цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа тус компаний захирал Н.Отгонбаярт баяртайгаар мэдэгдлээ. Тус компаний гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хэлэхдээ: “Юуны түрүүнд бидний үйл ажиллагааг дэмжин маш сайхан сургалтыг зохион байгуулж өгсөн МҮХАҮТ-ын дарга хатагтай Оюунчимэг танд компаний хамт олон ба нийт хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, мөн өрхийн тариаланчдынхаа өмнөөс маш их талархаж байна.

Ер нь манай хүлэмжийн аж ахуй эрхлэгчид буюу өрхийн тариаланчид маань МҮХАҮТ-тайгаа ойрхон ажиллаж энэ мэт сургалт, зөвлөгөө авч байвал бидэнд маш их хэрэгтэй юм байна шүү. Сая манайд болсон энэ сургалт маш их үр өгөөжтэй мөн ажилчдын минь урам орсон сайхан сургалт боллоо. Бид монголынхоо олон мундаг  агрономчидтойгоо хамтран ажиллаж заавар зөвлөгөө авахаас гадна мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүмүүсээс ч зөвлөгөө авах нь тун хэрэгтэй юм байна гэдгийг бусдадаа ч бас хэлмээр байна. Бид монголдоо бүгдийг тарьж ургуулан хойч үеэ эрүүл органик хүнсээр хооллож эрүүл монгол хүн байхын төлөө хамтдаа ажиллацгаая Баярлалаа” гэлээ. МҮХАҮТ-тай хамтарч ажиллахыг хүсвэл-99111215,324489 утсаар холбогдоно уу.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …