Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө.
““Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй 2016 оны 3 дугаар сард болсон үсчин, гоо сайханчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Хотын дарга мастер үсчин Н.Алтаншагайг төрийн одон медалиар шагнагдсанд баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.