Бээжин – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 21 иргэний хохирлыг барагдуулаад байна

a55b48e2de4bf39e4f15d4cc341942fc_1200

Бээжин – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобус шатсаны улмаас эд бараа, бичиг баримт зэргээр хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг “Есөн луу” компанийн зүгээс Эрээн хотод олгож байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 21 иргэний хохирлыг барагдуулаад байна.

Одоогийн байдлаар даатгалын компаниас хохирлыг барагдуулахаар нийт 30 иргэний мөнгийг шилжүүлсэн бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн дэх Консулын газрын зүгээс үлдсэн зургаан иргэний мөнгийг шилжүүлэн авах асуудлыг шуурхайлах чиглэлээр ажиллаж байна. Мөн тус автобусанд зорчоогүй, зөвхөн ачаагаа тээвэрлүүлж байсан нэг иргэний хохирлыг шийдүүлэхээр дээрх компанитай ярилцаж байгаа болно.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …