ТҮК-ийн ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй зусланд амраана

6ee475e6e4941d6big Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад амраах эрхийн бичгээр урамшуулж байгаа юм. Зусланд амраах хүүхдийн судалгааг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс хийх бөгөөд хүүхдийн зусланд амраахад шаардагдах төсвийг Засаг даргын нөөц сангаас гаргах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …