Дүнжингарав хорооллын оршин суугчдыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангалаа

untitled-%d3%a9%d0%b0%d3%a9%d0%b0%d1%85

Эрчим хүчний яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 А магистралийн шугам өргөтгөх явцад гүйцэтгэгч компани иргэдийн хооронд үл ойлголцол бий болж 4 сар гаруй үргэлжилж байна. Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хотын Ерөнхий менежер Дүнжингарав хорооллын оршин суугчид Эрчим хүчний яам, Эрчим хүчний  хөгжлийн төв, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч “Альянс тех” ХХК-тай удаа дараа уулзалт хийн, эрчим хүчний байгууллагаас 103,104,105,106-р байруудын  хэрэглээний халуун ус, дулааныг хязгаарласан байсныг цуцаллаа. Ингэснээр оршин суугчид хэрэглээний халуун ус, дулаанаар  2016 оны 09 дүгээр сарын 19-нөөс эхлэн хангагдсан. Мөн Хотын Ерөнхий менежер шугам шинэчлэх, барилга угсралтын ажлын техникийн шийдлийг дахин судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …