9-р сарын 23-24 шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар зуны цагийн хуваарь дуусна

2016-09-12

 

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Энэ жилийн хувьд 03-р сарын 26 -ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн зуны цагийн хуваарьт шилжиж  харин  09-р сарын 23-24 шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар болох юм.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …