ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын ЕНБД-ын Тусгай элч Жан Тодтой уулзав

road-safety

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын ЕНБД-ын Тусгай элч Жан Тодтой 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

Сайд Ц.Мөнх-Оргил манай улсын автомашины тоо сүүлийн жилүүдэд ихээхэн өсч авто замын осол нэмэгдэн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг онцлон хэлэв. Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, жолооч, явган зорчигчдыг замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа чухал байгаа талаар харилцан санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргил замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Автомобилийн олон улсын холбоо болон НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын сантай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн албан захидлыг гардуулав.

НҮБ-ын Тусгай элч Жон Тод ирэх жил Монгол улсад айлчлан хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бодит ажил эхлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

ugluu-logo-7-1-4

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …