ЭМ-ийн сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзав

untitled%d1%80%d0%b1%d1%8d%d0%be%d0%b3%d0%bd%d0%be

Эрүүл мэндийн сайд  А.Цогцэцэг  Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Төслийн удирдлагын нэгжийн дарга Андерс Пэтерсон, Нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Андерс Пэтерсон Эрүүл мэндийн сайдад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд  АХБ-ны буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар товч танилцуулав.

Уулзалтын үеэр Сайд А.Цогцэцэг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-IV, V төслүүд болон техникийн туслалцааны төслүүдийн ач холбогдлыг өндрөөр үнэлж явдгаа тэмдэглээд төслүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллаж ирсэнд АХБ-нд талархал илэрхийллээ. Түүнчлэн, одоо хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэх тал дээр анхаарч ажиллахын зэрэгцээ ирэх 11 дүгээр сарын эхээр АХБ-ны багМонгол Улсад ирж Монгол Улсын Засгийн газар АХБ-тай 2017-2021 онд хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэх үеэр эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санал, төлөвлөгөөгөө АХБ-нд хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед АХБ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэн, үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаад дахин талархаад хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …