“Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд оролцов

unuu

Испани улсын нийслэл Барселон хотноо 2016 оны 9 дүгээр сар 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд тус хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ЭМХСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Өнөрсайхан, Р.Даваадорж нар оролцож, “Мөнгөн усны бохирдолт ба ургийн гаж төрөлтийн хамаарлыг тогтоох судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Тус хуралд хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлдэг хүнд металл, пестицид, тамхи, агаар бохирдуулагчид, цахим болон цахилгаан хог хаягдал, цацрагаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйчдийг сургах, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох гэх мэт асуудлуудыг багтаасан 34 орны судлаачдын 140 гаруй илтгэл хэлэлцэгдсэн.

Дэлхийн 150 орон гишүүнээр нь элсэн ажилладаг “International Network on children’s Health, Environment and Safety (INCHES)” байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус хурлыг хамтран зохион байгуулсан бөгөөд хурлаас “Хүүхдийн орчны эрүүл мэнд” Барселоны тунхаглалыг гаргасан байна.

Эх сурвалж:НЭМХ

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …