Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

14315496_1747082268893186_192747097_o

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн  хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны есдүгээр сарын 26-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, зүүн аймгуудын өмнөд болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө сэрүүсч 7-9 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …