Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд томилогдлоо

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/239 тоот захирамжаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболдыг томилсон байна.

 Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболд:

– 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
– 1983-1993 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
– 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийн эрх зүйч мэргэжлээр
– 2011-2013 онд АНУ-ын Режисийн их сургуулийг Кримнологийн шинжлэх ухааны магистраар тус тус төгссөн, орос англи хэлтэй.

Ажлын туршлага

– 1997-1998 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
– 1998-2002 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч
– 2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч
– 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн тасгийн дарга
– 2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр
– 2014-2015 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
– 2015-2016.04 сар хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга
– 2016.04-р сараас 2016.09.21-ныг хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга

Боловсрол эзэмшсэн байдал

– 2001 онд  Египет улсад Хар тамхитай тэмцэх чиглэлээр
–  2004 онд АНУ-ын Нууц албанд Хуурамч мөнгөн тэмдэгттэй тэмцэх чиглэлээр
– 2002-2003 онд Австрали улсын Мельбурны Их сургуульд англи хэлний бэлтгэл
– 2008 онд Тайланд улсад Холбооны мөрдөх товчооны бүсын сургалтанд
– 2010 онд АНУ-ын Бүс нутгийн аюулгүй байдлын сургалтын төвд Терроризмтой тэмцэх чиглэлээр
– Одоо Хууль сахиулах их сургуульд  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, арга барилыг нэвтрүүлэх сэдвээр докторантаар суралцаж, эрдэм шинжилгээний ажлыг эрхэлж байгаа

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …