Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалан байна.
Тухайлбал
- 22 дугаар хороо Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас 4 иргэнийг гаргаж амь насыг нь аварсан,
- 22 дугаар хороо Тахилтын эцэс гэр, хашаа гэсэн дуудлагаар очиход уг айлын монгол гэр, байшин нь үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан 50метр орчим банзан хашаань жалганд эвдэрсэн байсныг гарган өгч заавар зөвөлгөө өгсөн.
- Дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1 дүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 2 том хүн, 3 хүүхдийг аварч автомашиныг уснаас татаж гаргасан.
- Дүүргийн 22 дугаар хороо 1 дүгээр буудал Төмөр замын нүхэн гарц дотор талд автомашинтай хүмүүс усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 3 том хүнийг гаргаж аюулгүй болгосон байна.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг Нийслэлийн Онцгой байлдлын газраас анхааруулж байна.