Хорих 421 дүгээр ангийн харуул хамгаалалт зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шөнийн цагаар гэнэтийн байдлаар шалгажээ

1474861103_20160914_150448

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хорих 421 дүгээр ангийн харуул хамгаалалт зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шөнийн цагаар гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтын хүрээнд прокурор хорих анги болон хорих ангийн бүсээс гадна байгаа гэрээт хэсгүүдэд очиж ялтны данс, бүртгэл, тооцоотой тулган, тэдэнд тавьж буй харуул, хамгаалалтын бэлэн байдалтай танилцсан байна.

Он гарсаар тус ангиас ялтан оргосон, дахин гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдол гараагүй бөгөөд харуул хамгаалалтын ажилтнууд журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан байна.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …