Нохой муур устгахад 5 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь худал мэдээлэл

 

p1atidsubn1kvt9f35j213pt1pkq1

Нохой, муур устгалын талаар буруу ташаа мэдээлэл явагдаж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас албан ёсны мэдэгдэл хийлээ. Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал “Нохой,  муур устгалын ажилд 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавин устгалын ажлыг эхлүүлэн ажиллахаар болсон гэдэг нь худал мэдээлэл юм. Улаанбаатар хотын ЗАА-аас хариуцаж ажиллаж байгаа Улаанбаатар нэгтгэл болон төвийн зургаан дүүрэг алслагдсан гурван дүүргүүд бүгд нохой устгалыг буудах, уургалах, тор тавих зэргээр хуучин аргаараа ажиллаж байна. НИТХ-ийн 2002 оны тогтоолоор тогтоосон үнэлгээ нь өнгөрсөн жил шинэчлэгдэн 12500 төгрөг болгон баталсан. Өнгөрсөн хугацаанд 890 сая орчим төгрөгийг нохой устгалд зарцуулсан. Жилийн хугацаанд дунджаар 80-90 мянган нохой устгадаг.

Бид ХААИС болон  нийслэлд үйл ажиллагаа эрхлэж байгаа мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран  судалгааны түвшинд ажиллаж байгаа. Одоогоор цаасан дээр буугаад ажил хэрэг болчихсон зүйл байхгүй. Иргэдэд хүрээд байгаа 5 тэрбумаар нохой устгах болсон талаарх мэдээлэл нь ор үндэсгүй зүйл юм.” гэдгийг мэдэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …