Баар, рестораны ажиллах цагийн хуваарийн талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ХХҮХ-н дарга О.Нарантуяа мэдээлэл хийлээ.
“Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 9-ний А/609 тоот захирамжын дагуу баар, цэнгээний газрууд хоёр жил гаруй хугацаанд мөрдөгдөж ирсэн хуучин цагийн хуваариараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжээс нэг давхарт байдаг болон орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болгож өгөөч гэсэн санал, гомдлууд тасралтгүй ирж байна. Иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд судлаж үзэх санал тавьсаны дагуу бид иргэд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан байгаа. Одоогийн байдлаар судлагааны дүнг нэгтгэх шатандаа явж байна. Ямар нэгэн шинэ захирамж гараагүй.” гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.