Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей амжилттай боллоо

undefined
Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей өнөөдөр Вьетнам улсын Данан хотноо боллоо.
Уг хуралд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах болон ОУОХ-ны гишүүд, АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ОУОХ-ны эв санааны нэгдлийн мэргэжилтнүүд оролцож тайлан мэдээ хэлэлцэв.
АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны дарга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэхүү хуралд “Рио 2016″ олимпийн наадамд Азийн тамирчид оролцсон судалгаа” сэдвээр илтгэл тавьлаа.

undefined

Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн хүндэт одонгоор 3 хүнийг (БНСУ, Афганистан, Энэтхэг улс) шагнаж урамшуулснаас гадна “Саппоро-2017” Азийн өвлийн наадам, “Жакарта-2018” Азийн наадам, “Ашхабад-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмыг Зохион байгуулах хороодын илтгэлийг хүлээн авав.

undefined
/АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны дарга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн
 АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабахын хамт/

Мөн 2026 онд 20 дахь удаагийн Азийн наадмыг зохион байгуулах хотоор нэр дэвшигч Япон улсын Нагояа хотыг батламжилж, зохион байгуулах хотын гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …