Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ

p1atiphmns1618132i14lj1f6j1dnb3

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэн батлахааар болжээ. Үүнээс өмнө  НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ.

p1atipd91c9jgilt1aic1hmi1iot2

 НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж байна. Харин маргааш “Аз жаргалтай хот” хороо, Байгаль орчин, экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо болон Өргөдлийн хороо хуралдаж, хотын даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, төсөлд тусгах саналаа боловсруулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …