БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо

p1atkredc214vfns5m591t0l1uv82

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгийн хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц. Сандуй зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй  байгаагаа хэллээ.

БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин,  Төв аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж олон салбарт хамтран ажиллах боломжтой болсныг дурьдаад Улаанбаатар хоттой хамтын ажиллагаа тогтоож, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуучлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтойг хэллээ. Мөн тус мужийн төв Гуанжоу хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоохыг хүслээ.

p1atkredc28ge1jg3124eva91vq31
НИТХ-ын дарга Ц.Сандуй Гуанжу хоттой аялал жуучлал, бүтээн байгуулалт, соёлын салбарт хамтран ажиллах боломж байгааг дуулгаад бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор харилцан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …