Европын сэргээн босголт банк улаанбаатар хотын дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

p1atkrjul11v4vj4plnh8bt1e1c1

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банкны Турк, Төв Азийг хариуцсан захирал Наташа Ханженковаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулсаны 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд зочдыг тавтай морилохыг хүслээ.

Европын сэргээн босголт банкны Турк, Төв Азийг хариуцсан захирал Наташа Ханженкова хэлэхдээ “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсан танд баярлалаа. Манай банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Энэ хугацаандаа хувийн хэвшлийг дэмжсэн олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн. Цаашид ч Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахуйц чухал төслүүдийг санхүүжүүлэх болно. Бид Улаанбаатар хотын дэд бүтцийг барьж байгуулахад хамтрахыг зорьж байна. Мөн хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр болон хаягдал ус цэвэршүүлэх тал дээр хамтарч ажиллах бодолтой байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Бид эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард иргэдийнхээ амжиргааг дэмжсэн үйл ажиллагаа явуулахаар зорьж байна. Тухайлбал, нийслэлийн зүүн, баруун захад хөнгөн үйлдвэрийн парк барьж байгуулахаар төлөвлөж байгаа. Автозам сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод 1777 км зам барих шаардлагатай. Мөн Туул хурдны замыг Улаанбаатар хотын урдуур барина. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээс гадна хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь иргэдээ дээдэлсэн, бие даасан эдийн засагтэй, үндэсний дүр төрх бүхий хот болохоор зорьж байгаа юм. Энэ зорилгодоо хүрэхэд хамгийн сайн хамтрагч нь Европын сэргээн босголт банкны хамт олон та бүхнийг гэж үзэж байна.” гэлээ.

p1atkrjul11dtnhceuhob801duj2

Мөн тэрээр Европын сэргээн босголт банктай цаашид хамтарч ажиллахад Улаанбаатар хот үргэлж нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …