Цагдаагийн ерөнхий газраас 7 настай хүү бусдын гарт амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ

1473822253_1467780783577c8eafda795

 Дорнод аймагт  гарсан долоон настай хүү бусдын гарт амь насаа алдсан хэргийн талаар дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын цагдаагийн газарт “7 настай Т гэгч цахилгаанд цохиулсан байдалтай байна” гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу цагдаагийн шуурхай бие бүрэлдэхүүн ажилласан байна. Хүү 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр таалал төгссөн. Дорнод аймгийн цагдаагийн газраас хэргийн газар урьдчилсан байдлаар шалгалт явуулахад хохирогчийн эцэг Ц-тэй дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч бусдад захиалга өгч хүүгийн амь насанд хүрсэн болохыг тогтоон ажиллаж байна” гэв.

Хүүгийн амь насанд хүрсэн этгээд нь өмнө ял шийтгүүлж байсан нэгэн аж. Мөн С-ээс 200 мянган төгрөг авч хүүг гар утасны цэнэглэгч утсаар хоолойг нь боосон байжээ.Гэмт хэргийн захиалагч С болон хэргийг үйлдэгч нарыг саатуулан шалгаж байгаа гэв.

ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …