Архины тусгай зөвшөөрөл олгох шалгалт эхэллээ

arhiНийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил бүр уламжлал болгон шалгаж аттестатчилдаг.

Тэгвэл өнөөдөр энэ жилийн аттестатчлалын шалгалт Баянзүрх дүүргээс эхэлж байгаа аж. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх сарын 3-5-нд, Сонгинохайрхан дүүрэгт зургадугаар сарын 6-16-нд, Сүхбаатар дүүрэгт 16-20-нд  аттестатчлал явагдах юм байна.

Мөн хотын захын дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд ирэх зургадугаар сарын 16-19-нд  ажлын хэсэг очиж ажиллахаар болжээ.

Ажлын хэсэг шалгалтаар ажлын байрны тохижилт, цэвэрлэгээг хангалттай хийсэн, ногоон байгууламжтай эсэхийг нэн түрүүнд шалгах юм байна. Шалгалтаар зөрчилтэй гарсан аж ахуй нэгжид эхний ээлжинд 5-7 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах албан бичиг хүргүүлэх бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд архи, согтууруулах ундаа худалдаалагчдын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах юм байна.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …