Барууны эрдэмтэд азгүй он жилүүд байдаг хэмээн тогтоосон аж. Тэдний судалгаагаар, 1986, 1988, 1991 онуудад гэрлэсэн хүмүүс хоригдлуудын дунд их байсан гэнэ. Харин 2016 онд гэрлэхэд ямархуу байх бол?
Энэ талаар алдартай зурхайч Тамара Глоба хариулж байна:
– Хэрэв хүсвэл, энэ онд гэрлэхэд болохгүй гэх юмгүй! Тэртэй тэргүй, гэрлэхэд азгүй он жил гэж байдаггүй. Хувь хүн бүр өөр өөрийн онцлогтой.
– Хэдэн арван жилээр зөрчилдөөд л байдаг гэр бүлүүд бас байдаг. Хөндлөнгөөс тэднийг харахад аймшгийн санагддаг ч, харин тэдгээр хүмүүс өөрсдөө маргааны дараа улам сэргэн аз жаргалтай байдаг гэхэд хилсдэхгүй.
– Аз жаргал гэдэг бас хувь хүн тус бүрээр өөр өөр. Харин шинэ сарын өмнөхөн, билгийн тооллын сар бүрийн 9, 29 дэх өдрүүдэд, мөн нар, сар хиртэлтийн өдрүүдэд гэрлэхгүй байхыг зөвлөж байна. Эдгээр нь хүнд өдрүүдэд тооцогддог. Харин шинэ саран эхлэхэд аливаа зүйлийг шинээр эхлүүлэх, шинээр гэр бүл зохиоход тохиромжтой.
Эх сурвалж: ZONE.MN