Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн
14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм.

Тиймээс засварын ажил хийгдэх 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдааны төвийн захиргаанд ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.