Туркийн нийслэл Анкара хотод өнгөрөгч 27-ны өдөр тус улсын инженерүүд кинон дээр гардаг робот машиныг бодитоор бүтээснээ танилцуулжээ. “Летронс” хэмээх энэхүү бүтээл нь улаан өнгөтэй бөгөөд яг BMW шиг харагддаг байна. Гэхдээ тус бүтээл нь машин болсон үедээ зорчигч тээвэрлэх боломжгүй аж. Энэ нь уг бүтээлийн ганц сул тал нь ч гэлээ кинон дээр гардагаасаа дутах зүйлгүй болсон гэдгийг зохион бүтээгчид нь онцолсон байна. Мөн “Letrons” робот болсон үедээ толгой, хүзүү, бугуй тэр ч байтугай хуруунуудаа хүртэл хөдөлгөж чаддаг байна. Энэ бүхнийг тусгай алсын удирдагчаар нь хийж болох бөгөөд машин болгосон үедээ нааш цааш явуулах, гэрлийг нь унтрааж асаах боломжтой аж. Сонирхуулахад энэхүү бүтээлийг Туркийн Анкара хот дахь “Letvision” хэмээх компанийнхан инженерүүд бүтээсэн байна. Гайхамшигтай нь, тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг, маркетингийн захирал Тургут Алпаготын хэлснээр, “Letrons” нь таны асуусан асуултад хариулт өгч, харилцан ярилцаж чаддаг нь уг бүтээл хосгүй болгож байгааг тэмдэглэсэн байна.
Төгс