Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов

93535b5476299c997d55ba18e9f9f554

Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болж, дараах 4 байгууллагад итгэмжлэлийн үнэлгээ хийсэн тайланг авч хэлэлцлээ.
1. Хөвсгөл аймгийн МХГ-ын лаборатори
2. Хөвсгөл аймгийн  “Аяны жолоо“ ХХК-ийн лаборатори
3. Номин холдинг ХХК-ийн лаборатори
4. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори
Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурлын шийдвэрээр MNS ISO/IEC 17025:2007  стандартын шаардлага хангасан Хөвсгөл аймгийн МХГ-ын лабораторийг 2 жил, Хөвсгөл аймгийн   “Аяны жолоо“ ХХК-ийн лабораторийг 3 жилээр тус тус  итгэмжлэх техникийн дүгнэлт гарсан.
Харин Номин холдинг ХХК-ийн лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторид тус бүр 6 сарын хугацаатай чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, хэвшүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …