ЭМ-ийн яамны удирдлагууд ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

untitled
Өнөөдөр Дэлхийн улс орнуудын Ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, манай улс 1992 оноос Ахмадын баярыг тэмдэглэж иржээ. НҮБ-ын гишүүн улс бүр аравдугаар сарын 1-нийг ахмадуудын эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг.Эрүүл мэндийн яамны удирдлагууд энэ өдөр  алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэлүзүүллээ Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Сайд А.Цогцэцэг ахмадууддаа баярын мэнд хүргээд, 2016-2020 онд МУ ын засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх  онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө…

Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …