Налайх дүүргийн МАН сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ

dsc00203Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгч сонгогдоно. Нэр дэвшигчид өнгөрсөн сарын 27-нд үнэмлэхээ гардаж авсан. Орон нутгийн сонгууль нь иргэд өөрийн амьдарч байгаа сум дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчийг сонгодог гэдгээрээ хамгийн  чухал сонгууль юм. Тэгвэл өнөөдөр 12 цагт Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид Налайх дүүргийн соёл урлагийн ордны өмнөх талбайд сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийж, сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ удаагийн сонгуульд тус намаас  Налайх дүүргийн 7 тойрогт 25 нэр дэвшигч дэвшиж байна. Эдгээр нэр дэвшигчидэд нь тус дүүргийн эрүүл мэнд, нийгэм, хувийн хэвшил зэрэг салбар бүрийн төлөөлөл багтсан байна.

dsc00208

Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Налайх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын төлөөлөгч Налайх дүүргийн МАН-ын дарга С.Амарсайхан болон тус дүүргийн хүндэт иргэд урилгаар оролцон, үг хэлсэн юм.

dsc00213

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд : Өнөөдөр та бүхний өмнө  чухал сонголтын үе тулж ирээд байна. Дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгоно гэдэг УИХ, НИТХ-ын гишүүн сонгохоос илүү ялгаатай. Учир нь энэ сонгууль нь та бүхний өдөр тутмын амьдрал, дүүрэг хороодод тулгамдаж буй асуудлыг шийдэх, ажлын байр, иргэдийн санал, иргэн бүртэй тулж ажиллах боловсон хүчнийг сонгох чухал сонголтын үе юм. Зөвхөн УИХ НИТХ-д МАН олонхи суудлыг авсан ч сум дүүрэгт намаараа гарч чадахгүй бол МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихэд саад тулгарч эхэлнэ. Ийм учраас манай намаас нэр дэвшиж буй эдгээр залуусыг сонгосноор МАН-ын мөрийн хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжиж иргэд та бүхэнд ямар ч саадгүйгээр хүрч үйлчлэх боломжтой болно гэсэн бол

dsc00215

Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: МАН-аас ахмадууд, залуучууд эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцуулсан мэдлэг боловсрол, туршлага ур чадвар бүрдсэн хүмүүсийг нэр дэвшүүлж байгаад баяртай байна. Гурав сарын өмнө болсон УИХ, НИТХ-д та бүхэн МАН-ыг дэмжин халуун итгэлээ өгч биднийг сонгосон. Бид та бүхний сонголтын ачаар олонхи болж, Засгийн газраа байгуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эхний шатандаа явж байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх, хүндрэлийг даван туулахын тулд хичээн ажиллаж байна. Цаашид бид иргэдийнхээ төлөө ажиллаж 2017 оны төсөвт иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд татвар нэмэхгүй шинэ татвар үүсгэхгүй гэдгээ амлаж байна. Сум дүүргийн ИТХ-д сонгогдох төлөөлөгчид маань ч гэсэн та бүхний аж амьдрал, хороо дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж аз жаргалтай хот болгохын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

dsc00206

Харин Налайх дүүргийн МАН-ын дарга НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан: Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-ын нэр дэвшигчид “Авилгагүй, ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай Шинэ Налайх хот” мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байна. Энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхдээ тооцоо судалгаа, дүүргийн нөөц бололцоо, өнөөгийн нөхцөл байдал ирээдүйн хэрэгцээ шаардлага, зайлшгүй шийдвэл зохих асуудлуудыг судлан тооцоо судалгаатайгаар бүрэн хэрэгжих боломжтойгоор гаргасан.  Энэ хөтөлбөр Үндэсний Аудитын газраас биелэх боломжтой гэсэн үнэлгээг авч баталгаажсан хөтөлбөр юм. Бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэрэгжихэд хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл нь та бүхний өнөөдөр хийх хамгийн чухал сонголт бүхий эдгээр 25 чадварлаг боловсон хүчин юм. Эдгээр залуусын хүчээр бидний хийж бүтээх ажлууд саадгүйгээр урагшилах юм” гэлээ.

dsc00188 dsc00190 dsc00195 dsc00192 dsc00198 dsc00196 dsc00199

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн 20 нь эрэгтэй 5 нь эмэгтэй юм. Тэдний хувьд ид хийж бүтээх насны залуус, ирээдүйг нь чиглүүлж, зааж өгөх ахмадууд, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, шаардлагатай ажлыг хэрэгжүүлэхэд чин сэтгэлээр хандах эмэгтэйчүүд байгаа юм. Эдгээр нэр дэвшигчдийн төлөөлөл болох Налайх дүүргийн 1-р тойрогт нэр дэвшсэн Гансүхийн Баярсүрэнтэй цөөн хэдэн хором ярилцлаа.

dsc00173

-Сайн байна уу? Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн сайн байна уу. Намайг Гансүхийн Баярсүрэн гэдэг. Сум дүүргийн ИТХ-д 1-р хороо 1-р тойрогт нэр дэвшиж байгаа.

-Орон нутгийн сонгуулийн нээлт болж байна. Нэр дэвшигчид ард түмэнтэйгээ уулзах гэж байна. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач.

-Залуу хүний хувьд нэр дэвшсэндээ баяртай байна. Үүний зэрэгцээгээр догдлох, эмээх, айх сэтгэгдэл төрж байна. Гэхдээ миний хажууд цуг нэр дэвшиж байгаа ах эгч нар маань Налайх дүүргийн элгэмсэг дотно иргэд маань байгаа болохоор өөртөө итгэлтэй болж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн нь төрж өссөн Налайх дүүргийнхээ ирээдүйн хөгжил иргэдийн аж амьдралд туслан залуу хүнийхээ хувьд эрч хүчтэйгээр илүү сайхан ирээдүйг бий болгох гэж зорьсон.

-Таны нэр дэвшиж буй хороонд хийгдэх шаардлагатай ямар ямар ажлууд байна вэ? Мөн энэ сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байна?

-Би өөрийнхөө төрж өссөн хороо болох Нэгдүгээр хороондоо нэр дэвшиж байгаа. Манай хороонд тулгамдаж байгаа асуудлууд хэд хэд бий. Хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, худаг, ус, зам гэх мэт асуудлууд. Эдгээрийг шийдвэрлэж, арга замыг хайх нь намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөрийн хөтөлбөрт Уурхайчин, Баянзүрхийн хэсгийн замыг мянганы замын хэвтээ тэнхлэгийн замтай холбох, Дүүргийн иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангах гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэх  зорилготой байна. Мөн иргэдийн зүгээс санал зөвлөмжүүд ирж байгаа тэдгээрийг  мөрийн хөтөлбөртөө тусгахыг зорьж ажилласан.
dsc00180

МАН-аас нэр дэвшиж байгаа эдгээр 25 нэр дэвшигчдийн ихэнх нь энэ дүүрэгтээ төрж өссөн бол зарим нь Налайх дүүргийн хөгжилд гар бие оролцсон хүмүүс байгаа юм. Тэд  өөрсдийн амьдарч байгаа ажиллаж байгаа хороо дүүрэгтээ нэр дэвшиж байгаа нь иргэдтэйгээ тулж ажиллахад дөхөм байх ба тэдний хувьд шаардлагатай зүйлс, тулгамдаж буй асуудлыг өөрсдийн биеэр мэдэрсэн учир шийдвэрлэхэд ч хялбар байна гэдэгт иргэд итгэлтэй байсан юм. Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр сонгогчидоос тодруулга авлаа.

dsc00174

5-р хорооны иргэн Б.Түмэндэмбэрэл

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бол ард түмэнтэйгээ хамгийн ойр, иргэдийнхээ дунд ажиллаж амьдарч байдаг. Тийм ч учраас ард түмнийхээ санал зөвлөмж, шаардлагатай ажлуудыг төрд дамжуулах хамгийн найдвартай хүмүүс гэж ойлгодог. Тиймээс Дүүргийн иргэдийн төлөөлөгчдөө зөв сонгох хэрэгтэй. Энэ удаагийн УИХ, НИТХ-д Налайхчууд бид МАН-аа багаар нь дэмжсэн шигээ дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг МАН-аас сонгох бодолтой байгаа. Ингэснээр тэдний хийх ажил улам бодитой шуурхай байх болов уу гэж бодож байна.

dsc00175

3-р хорооны иргэн Т.Тэлмэн

Залуучууд бид завгүй гэдэг шалтгаанаар улс төрд маш бага оролцдог байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд залуу хүмүүс ихэвчлэн нэр дэвшсэн байгаад баяртай байна. Залуучуудыг сонгосноор цаашдаа шийдвэр гаргах түвшинд залуу хүмүүсийн дуу хоолой хүрч, залуу гэр бүлийг дэмжих, ажлын байрыг бий болгох олон нийтэд илүү нээлттэй болж чадна гэдэгт итгэж найдаж байна. Миний сонголт бол залуу хүн” гэсэн юм.

 Ийнхүү Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхэллээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 10-р сарын 17-ны 23:00 цаг хүртэл үргэлжлээд 10-р сарын 19-ны өдрийн 07:00 – 22:00 цагт санал хураалт үргэлжлэн дүнгээ гаргах юм.

dsc00200 dsc00211 dsc00177

Б.Нарангэрэл

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …