
9-р сары 27-ны өдөр Яаралтай Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн эмч төрөх гэж буй эмэгтэйг чимхсэн гэх асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, “Өргөө” амаржих газрын эмч нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд: Дуудлага 9-р сарын 27-ны өдрийн 10:57:55 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 утсанд ирсэн. тухайн дуудлагыг Сонгинохайрхан дүүргийн салбар хүлээж авч, хамгийн ойр явж байгаа эмч, түргэний машинд дуудлагыг дамжуулаад 9 минутын дараа айлд очсон байсан.
Дуудлагаар очсоны дараа их эмч эхийн биед 5-8 минут үзлэг хийсэн. Тусламж үйлчилгээний дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгээд эхийг түргэний машинаар тээвэрлэн авч явсан.
.
Үзлэгийн дараа 16 минутын дотор “Өргөө” амаржих газар дээр хүргэгдэж ирсэн. Тээвэрлэхдээ удирдамжийн дагуу эхэд сэтгэл зүй болон бусад эмчилгээ хийсэн байсан. Үүний дараагаар эхийн биеийг чимхсэн, хумсалсан гэх асуудал гарч ирсэн.
Манай үйл ажиллагааны журамд түргэн тусламжийн эмч нарыг хумс урт ургуулахыг зөвшөөрдөггүй.
Цаг хугацааны хувьд ч эхийн биед халдсанаас хойш тийм хурдан хугацаанд хөхрөлт үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэж тэрээр хэллээ.
Г. Нараа

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл