Өмнө нь Сайхан сум дахь Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн тасгаас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд, Дархан-Уул аймгийн ШШГА-ны харьяа цагдан хорих байранд хүргэж уг арга хэмжээг биелүүлдэг байсан ба түүнчлэн прокурор цагдан хоригдогсодтой заавар журамд заасны дагуу очиж уулзах, шүүх нь шүүх хуралдаан хийх, буцааж хүргүүлэхэд талдаа 60 км явж зардал их гардаг байсан асуудлууд барилга ашиглалтад орсоноор шийдэгджээ.
Тус барилга нь 2 давхартаа эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх зориулалтай дотроо угаалтуур, ОО бүхий 6 өрөө /камер/, түр саатуулах 1 өрөө, подвалд мөн 3 өрөө /камер/ нийт 10 өрөөтэй бөгөөд дээвэр хэсгийг нарлагааны талбайтай болгосон байна.