45-р сургуулийн хүүхдүүд онцгой байдлын албаны музейд зочлов

Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна иргэд, хүүхэд багачуудад эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилгоор байгуулсан Онцгой байдлын албаны музей нээгдээд удаагүй байна.

14231811_121377058317944_2156021819556600043_o

Энэ хугацаанд нийслэлийн иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид музейд олноороо зочилж, Онцгой байдлын албаны үүсэл хөгжлийг харуулсан түүхийн нэн ховор 500 гаруй эд зүйлс, баримт материалтай танилцаж байна.

Өчигдөр гэхэд нийслэлийн 45-р сургуулийн 2г ангийн сурагчид, багш, эцэг, эхчүүдийн хамт Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

Бяцхан үзэгчид маань  онцгой байдлын албаны албан хаагчдын дүрэмт хувцас, ашигладаг багаж хэрэгсэл, автомашины үзүүлэн таниулгыг ихэд сонирхон, байгалийн гамшгийн тухай киног шимтэн үзэв.

14524604_158476027941380_7045457254597352794_o

Сурагчдад гамшгийн талаархи ойлголт, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг тэдний сонирхол, хүүхдийн насны онцлогт тохируулан музейгээр дамжуулан олгож байгаад талархаж буйгаа багш, эцэг эхчүүд илэрхийлж байлаа.

14556612_158476264608023_9005843894711359238_o

Ирэх долоо хоногт тус сургуулийн долдугаар ангийн сурагчид Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхох юм байна.

14556791_158475397941443_1061299988295209497_o

 

Эх сурвалж:ОБЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …