
Энэхүү цогцолбор барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэгтэй “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Тэргүүлэгчид хэлэлцэн байгуулахаар боллоо. Мөн 10 зүйл хэсгээс бүрдэх тус газрын дүрмийг танилцуулан тэргүүлэгчид баталсан юм. Энэхүү “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулснаар үйлдвэрийн газрын түрээслэгч болон бусад байгууллага, хоорондын харилцаа, эд хөрөнгийн бүртгэл санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулан ажиллах бөгөөд түрээсийн орлогоор санхүүжин ажиллах юм.