“ОЮУНЫ УНДРАА ГРУПП” мазаалай хамгаалах үйлсэд нэгдлээ

image001“Оюуны Ундраа Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан үрсдээ зориулан Зайсан Хилл Цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбайд жил бүр “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд  “Мазаалай миний найз” уриатай өдөрлөгийг зохион байгуулж, мазаалай баавгайн өвлийн идэш тэжээлд бодитоор туслах зорилготойгоор энэхүү хандив өргөх аяныг 2016.06.01-2016.09.01-ний хугацаанд зохион байгуулсан.

Тус аяны хүрээнд “Мазаалай Аврах Монголын Алхам” ТББ-д мөнгөн хандивыг гардуулан мазаалай баавгайн өвлийн идэш тэжээл бэлдэхэд бодит хувь нэмэрээ орууллаа. “Мазаалай Аврах Монголын Алхам” ТББ нь  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол тосгонд  эрдэнэшиш, шар буурцаг, овьёос, бажууна зэрэг түүхий эдийг тариалж нэмэгдэл тэжээл үйлдвэрлэн мазаалай баавгайн ойр орчимд тавьж өгдөг. Мөн аймгийн төвд Мазаалайн үзмэрийн танхим байгуулсан байна. Энэхүү үзмэрийн танхимд хөөсөөр урласан аав, ээж, хүү гэсэн 3 баавгайг бэлэглэлээ.image003

Мөн цаашид “Оюуны Ундраа Групп” нь сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэн “Мазаалай Аврах Монголын Алхам” ТББ -тай хамтран 1 мазаалай баавгайг ажилтанаа болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000₮ төгрөгийн цалин олгож тус цалингаар нь жил бүрийн өвлийн идэш тэжээлийг нь бэлтгэж, дэмжиж ажиллахаар боллоо.

Ц.Зол

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …